Эх орноо хайрлах сэтгэл минь Ижийгээ хайрлах сэтгэлээс эхлэх билээ. Эх орон минь, Ижий минь
"Миний Эх Орон" сэдвийн дор “Амин хайртай аав“ 3-р уралдааныг зарлаж байна.
Нэрт эрдэмтэн Балдангийн Содномын мэндэлсний 100 жилийн ойд зориулан гадаад, дотоодод суугаа нийт монголчууд, монголч эрдэмтэд, судлаачдын дунд зохиол бүтээлийн уралдааныг зарлаж байна.

Оршил: МИНИй ЭХ ОРОН
“Миний Эх Орон” сэдэвт зохиол бүтээлийн цуврал “Эхийн хайр”, “Тэнгэрлэг эх орон минь” уралдааны үргэлжлэл болох “Амин хайртай аав” гуравдугаар уралдааныг 1926 онд Герман оронд сураар явсан, уран зохиол судлаач, их зохиолч
Д.Нацагдорж судлаач, ардын билиг зүйч, толь зүйч, шинжлэх ухааны ахмад зүтгэлтэн, нэрт эрдэмтэн Балдангийн Содномын (1908-1979) мэндэлсний 100 жилийн ойн нэрэмжит болгон явуулж байна.

Гуравдугаар уралдааны нэр:  АМИН ХАЙРТАЙ ААВ
Элэг зүрхэнд дэндүү ойрхон
Эх нутгаа санан зүүдэлж
Ээнэгшин дасч Гадаадад суугаа
Элгэн садан Монголчуудынхаа дунд

"
Миний Эх Орон" сэдвийн дор “Амин хайртай аав  чөлөөт зохион  бичлэгийн 3-р уралдааныг  www.bayanmongol.com багаас зарлаж байна.
Гадаадад суугаа монголчууд
уралдаанд аавын тухай  чөлөөт сэдвээр шүлэг, дууны үг
, дурсамж , бодрол агуулсан өгүүлэл, санамж захиас үг, сэтгэлээ нээсэн тэмдэглэл, орчуулга зэрэг чөлөөт зохион бичлэгийг монгол хэлээр бичин ирүүлнэ.

Уралдааны сэдэв 2:
Миний мэдэх Содном гуай
Монголын их дээд сургуулийн оюутан, ахлах ангийн сурагчид, судлаач, зохиолч, сэтгүүлч, нийт монголчууд “Миний мэдэх Содном гуай” сэдвээр зохион бичлэг ирүүлж болно.

Уралдааны сэдэв 3: Монгол судлалд Балдангийн Содномын хувь нэмэр
Мөн уралдаанд оролцох хүсэлтэй монголч эрдэмтэн судлаачид “Монголын судлалд Балдангийн Содномын хувь нэмэр” ерөнхий сэдвийн дор бүтээлээ ирүүлж болно. Бүтээлээ ирүүлэх хугацаа нээлттэй.

Зорилго: Монгол хүн сэтгэл зүрхний гүндээ эх орноо хэрхэн тээж явааг харуулах, хойчийг залгамжлах залуу үеийнхээ эх орон, элгэн садан, эх түүх, алдарт хүмүүс, монгол ахуй соёлоороо бахархах үзлийг дэмжихэд оршино.

Тодотгол: Гадаад, дотоодод суугаа нийт монголчууд, монгол судлаач нар гурван ангилалаар оролцоно. Уралдаанд нас харгалзахгүй. Хүүхэд залуус болоод ахмад буурлууд бүтээлээ ирүүлэхийг чухалчилна. Тусгайлсан бичлэгийн төрөл заагаагүй. Гурван ангилалаар шагналтай.

Хугацаа, хаяг: Бүтээлийг 2008 оны 12 сарын 29-ний дотор
Энэ и-мэйл хаяг спамаас хамгаалагдсан тул JavaScript тохиргоогоо нээнэ үү цахим хаягаар хүлээн авч дүнг http://www.bayanmongol.com  интернет (цахим оюут) хуудсаар дамжуулан нийтэд зарлана. Уралдаанд гэж хаяглан овог, нэр, хүйс, нас,хаягаа тодорхой бичиж явуулна уу.
Бүтээлийг зохиогчийн зөвшөөрөлтэйгээр интернет (цахим оюут) хуудсаар дамжуулж олны хүртээл болгоно.

Шагнал: Шагналын сан 1000$.

Амин хайртай аав уралдааны шагнал
1-р байр 150$ (Эрдэмтэн Б.Содномын ном, CD, DVD, мөнгөн шагнал)
2-р байр 100$ (Эрдэмтэн Б.Содномын ном, CD, DVD, мөнгөн шагнал)
3-р байр 50$ (Эрдэмтэн Б.Содномын ном, CD, DVD, мөнгөн шагнал)
Шилдэг бүтээлийн тусгай шагналд Эрдэмтэн
Jack Weatherford-н гарын үсэгтэй Чингис хаан ном, Хүн гүрэн, Аттилла хааны ялалтын нууцууд ном,  морин хуурын CD, бусад ном, шагналууд дагалдана.
 
Хүүхдийн (16 нас хүртэлх) шагнал

1-р байр 50$ (Эрдэмтэн Ц.Дамдинсүрэнгийн зохиол, CD, DVD, мөнгөн шагнал)
2-р байр 30$ (Марко Поло ба дэлхийг нээхүй ном, CD, DVD, мөнгөн шагнал)
3-р байр 20$ (Хүн гүрэн, Бурханы ташуур ном, CD, DVD, мөнгөн шагнал)
Оролцсон хүүхдүүдэд, тусгай шагналт байранд урамшуулал, шагналтай

Миний мэдэх Содном гуай уралдааны шагнал
1-р байр 150$ (Эрдэмтэн Б.Содномын ном, CD, DVD, мөнгөн шагнал)
2-р байр 100$ (Эрдэмтэн Б.Содномын ном, CD, DVD, мөнгөн шагнал)
3-р байр 50$ (Эрдэмтэн Б.Содномын ном, CD, DVD, мөнгөн шагнал)
Шилдэг бүтээлийн тусгай шагналд эрдэмтэн Б.Содномын ном, бусад ном зохиол шагналууд дагалдана.

Зохион байгуулагч:

www.bayanmongol.com
      Ерөнхий зохион байгуулагч
www.mongolinternet.com
  Монгол Интернет компани
www.medeelel.com
             Мэдээлэл Баг
www.baigal.com
                “Хутай билиг" Уламжлалт анагаах ухааны төв
www.zamdaan.com
            Замдаан сэтгүүл
www.mashbat-film.com
    Машбат филм
www.mongolstudy.blogspot.com
Б.Содном судлал
Найз, нөхөд, уралдааныг дэмжигч олон


Эрдэмтэн Б.Содномын Алдар хүртээгүй Алтан эрдэнэ хөрөг найруулал баримтат киног эндээс үзнэ үү.

 Жич: Хамтран ажиллах, дэмжих хамт олон, номын зохиогчид, хувь хүмүүсийг урьж байна. Эхийн хайр анхдугаар уралдаан, Тэнгэрлэг эх орон минь хоёрдугаар уралдаанд идэвхтэй оролцсон хүмүүст баярлалаа. Бэлтгэсэн Ц.Батмөнх Энэ и-мэйл хаяг спамаас хамгаалагдсан тул JavaScript тохиргоогоо нээнэ үү

Үг Гаравсүрэн Ая С.Цэрэнчимэд
Аав минь 

Хэндээ ч нэгэн зангаараа
Хээгүй гүдэс хэн аав минь
Далдхан нуусан хайрандаа
Дандаа өлгийтэй өсгөлөө дөө
  Үггүй зэмлэсэн харцнаас нь
  Үнэний ухаарлыг авлуу даа
  Өөрийнхөө хайранд өлгийдөөд
  Өтлөхөд нь жаргааж чадлуу даа
Ээжий шиг илхэн уйлаагүй ч
Энгэртээ мэгшдэг аав минь
Бодолдоо өнжүүлсэн намайгаа
Ботгон буйлаатай зүйрлээ дээ
  Үггүй зэмлэсэн харцнаас нь
  Үнэний ухаарлыг авлуу даа
  Өөрийнхөө хайранд өлгийдөөд
  Өтлөхөд нь жаргааж чадлуу даа
Зунтай зудтай хорвоодоо
Зуугаар наслаад мөнхрөхгүй
Араасаа нэхэлтэй аавын минь
Аргамжаа нь бөх л байгаасай даа
  Үггүй зэмлэсэн харцнаас нь
  Үнэний ухаарлыг авлуу даа
  Өөрийнхөө хайранд өлгийдөөд
  Өтлөхөд нь жаргааж чадлуу даа
 

Бурхан бумбын орон
Үг. Д. Алтангэрэл
Ая. Н. Жанцанноров 

Сэрүүн булгийнхаа усыг хө
Рашаан чинээ санасангүй дээ хө
Сэгсгэр буурал ээжийгээ
Бурхан чинээ санасангүй дээ хө

Дөлгөөн хангайнхаа уулсыг хө
Хайрхан чинээ бодсонгүй дээ хө
Дүнхгэр буурал аавыгаа
Бурхан чинээ санасангүй дээ хө

Бумбын орон шиг нутгаа хө
Зүүдэлнэ чинээ бодсонгүй дээ хө
Бурхан хоёр буурлыгаа
Өтөлнө чинээ санасангүй дээ хө
 

Үг
Ая Цоггэрэл
Амин хайртай миний аав

Амин хайртай миний аав аа
Адуунхаа бэлчээрт дуулдаг хүн байсан
Бага насанд чихэнд хоногшсон
Баргил хоолойтои дуучин хүн байсан
  Миний аав дуучин хүн
  Миний хүн адуучин хүн
Ороо морины ганган толгойнд
Уургийнхаа хуивийг алдаж үзээгүй
Онцын хайртай миний ааваа
Олондоо нэртэй адуучин хүн байсан
  Миний аав дуучин хүн
  Миний хүн адуучин хүн
Хүлгийн төвөргөөнд намайг бүүвэйлсэн
Хөрслөг аав минь адуучин хүн байсан
Уртын дуугаараа намайг бүүвэйлсэн
Ухаантай аав минь дуучин хүн байсан
  Миний аав дуучин хүн
  Миний хүн адуучин хүн 

Алтай хангайн уулс

Үг Д.Жамъян Ая Л.Батаа
Алтайнхаа уулсыг юугаан болгоод
Асарлуулан сүмбэрлүүлэн зүүдлэв дээ би
Аавын заяатай нутаг болоод
Амгалан нойрондоо зүүдэлдэг юм уу даа би
            Аяа хөөрхий
            Алдрай мину зэ
Хангайнхаа уулсийг юугаан болгоод
Ханаруулан хөхрүүлэнхэн зүүдлэв дээ би
Хайртай ээжийн нутаг болоод
Ханаагүй нойрондоо зүүдэлдэг юм уу даа
            Аяа хөөрхий
            Алдрай мину зэ
Алтай, хангайгаа юугаан болгоод
Айлсуулан ойртууланхан зүүдлэв дээ би
Аав ээжийн минь нутаг болоод
Амрах нойрондоо зүүдэлдэг байна шүү дээ 
            Аяа хөөрхий
            Алдрай мину зэ

Үг Т.Юмсүрэн Ая Д.Мясүрэн
Буурал аав

Нарлаг өндөр Алтайн ууланд
Намрын хяруу уанахад
Настай буурал аав минь
Намайгаа мөрөөдөн суугаа даа
  Аа аа аа аа
  Аа аа аа аа
  Намайгаа мөрөөдөн суугаа даа
Сүрлэг өндөр Алтайн ууланд
Шүүдэр хяруу унаа даа
Сүргийин дэргэдээс аав минь
Сүүмийх алсыг ширтээ дээ
  Аа аа аа аа
  Аа аа аа аа
  Намайгаа мөрөөдөн суугаа даа
Будант өндөр Алтайн уулаар
Буурал хяруу ороо доо
Буцаад хүү минь ирнэ гээд
Буурал аав минь хүлээгээ дээ
  Аа аа аа аа
  Аа аа аа аа
  Намайгаа мөрөөдөн суугаа даа
Өндэр буурал Алтайн уулаар
Өвсний толгой цайраа даа
Өвгөн буурал аав минь
Үрээ дурсан суугаа даа
  Аа аа аа аа
  Аа аа аа аа
  Намайгаа мөрөөдөн суугаа даа

Нутаг амьтай аав
Үг Д.Сумъяа     Ая Н.Цолмон

Талын гурван улаан минь
Тарж нэг хурж нэг тослоо доо
Тамхиа нэрээд аав минь
Таниад чиг инээгээд чиг байх шиг ээ

Газрын эмжээр хүнгүй минь
Галгиж нэг цалгиж нэг тослоо доо
Гандуу дээлтэй аав минь
Гаднаа чиг гэртээ чиг байх шиг ээ

Жирмийн сүлжээ харгуй минь
Жиндээ нэг аяндаа нэг хөтлөө юу
Жирвий саарлаараа аав минь
Жилдээ ч нэг сардаа ч нэг ирэх шиг ээ
 
Нүүдлийн олон шувууд минь
Нуураа нэг тойрмоо нэг эргэлээ дээ
Нутгийн хэдэн буурлаасаа би
Нуугдаж нэг зүүгдэж нэг уйллаа даа 

Өссөн нутаг
Үг Ө.Жамъян Ая Авирмэд
           
Хөхөө шувуу донгодсон
Хөвчийн өндөр уул юм аа хө
Хөгшин аавын минь гөрөөлж явсан
Хүүгийн хайртай нутаг юм аа хө
    Болжмор шувуу жиргэсэн
    Буйдхан хээрийн тал юм аа хө
    Буурал аавын минь адууны бэлчээр
    Бодлоос гардаггүй нутаг юм аа хө
Хун шувуу зэллэсэн
Хулс зэгстэй нуур юм аа хө
Хонгор хүүтэйгээ эхлэн танилцсан
Хонин сүргийн бэлчээр нутаг аа хө
 

Цэнхэр Хангай нутаг
Үг Б.Түвшинжаргал,  Ая Д.Гунаажав

Уул, үүл нь нийлэн харагдах
Умрын цэнхэр хангай минь ээ хө
Унтах нойронд зүүдлэгдээд байдаг
Усы нь уусан хангай юмаа хө
     Хангай наран хан аав минь
     Сүргээ хариулсан нутаг аа хө
     Халхын саран гоо ээжий минь
     Сүүгээ өргөсөн газар аа хө
Хадлан тариа халиуран найгасан
Ханагар баян хангай минь ээ хө
Хаа ч явсан үзэгдээд байдаг
Хайрыг булаасан нутаг юм аа хө
     Хангай наран хан аав минь
     Сүргээ хариулсан нутаг аа хө
     Халхын саран гоо ээжий минь
     Сүүгээ өргөсөн газар аа хө 

Хангайн дуу

Үг. Б. Цэдэндамба
Ая. Д. Мяасүрэн

Будан татан униартсан
Буурал хангайн сайхныг ээ
Буурь нь үүрд дугуйрсан
Буурал аавын нутаг аа хө
   Ай хө зээ хө
   Буурал аавын нутгаар
   Бууж мордож яваарай 

Мандах нарнаар шаргалтсан
Магнаг хөвчийн сайхныг ээ
Манан дундуур саравчилсан
Миний ээжийн нутаг аа хө
   Ай хө зээ хө
   Цэцгийн гурван сардаа
   Эцгийн нутгаар буугаарай 

Угаас наддаа заяасан
Униар будант хангай яа
Учран дасан эргэсэн
Унаган багын нутаг аа хө
   Ай хө зээ хө
   Мөрөөдөл болсон нутагтаа
   Мөнхөд жаргаж яваарай  

Үг П.Бацайхан Ая Ц.Жамьян
Аав минь

Ураг нэгтэй монгол түмний
Уурга барьсан адуучны удам
Тужийн нарс Халхын голдоо
Уухай дуудсан цэрэг байсан
  Аав минь та
  Зуун зуун тасраагүй амь
  Аав минь та
  Амьдрал тэмцэлд нугараагүй нуруу
Хосоор амины жамт орчлонгийн
Хоёр үндэсний нэг нь та билээ
Уярч суух миний ээжийтэй
Тулганд галаа бадраасан ачтан
  Аав минь та
  Зуун зуун тасраагүй амь
  Аав минь та
  Амьдрал тэмцэлд нугараагүй нуруу
Алтнаас үнтэй сургаал үгс тань
Арван цагаан буяны түрүү
Алаг хорвоод үнэнийг дуулсан
Алдрай үрийн чинь ухааны ундраа
  Аав минь та
  Зуун зуун тасраагүй амь
  Аав минь та
  Амьдрал тэмцэлд нугараагүй нуруу

 

Нутгийн бараа
Үг,Ая А.Аздэлгэр
 
Зүүдэн дунд минь толгод нь үзэгдээд
Зүсрэх бороотой тэнгэр нь цэнхэртээд
Санаа алдахад салхи нь үнэртсэн
Сайхан нутгийн бараа тодхон
   Нулимстай нүдэнд торойгоод хоцорсон
   Нутгийн бараа ээжийн энтэй
   Ариухан шороогий нь алгандаа дээдэлсэн
   Алтан нутаг аавын түшигтэй
 Бодлын харгуйд шувууд нь зэллээд
 Будант хөндийн зэргэлээ нь мяралзаад
 Буцах совин сэтгэлд харвуулсан
 Буурал нутгийн бараа тодхон
   Нулимстай нүдэнд торойгоод хоцорсон
   Нутгийн бараа ээжийн энтэй
   Ариухан шороогий нь алгандаа дээдэлсэн
   Алтан нутаг аавын түшигтэй
 Хүний нутгийн сайхныг мэдэхээр
 Хүрэх алсын холыг зорьсон
 Хосгүй танаас эрхэм эрдэнийг
 Хорвоод би чинь харсангүй дээ
   Нулимстай нүдэнд торойгоод хоцорсон
   Нутгийн бараа ээжийн энтэй
   Ариухан шороогий нь алгандаа дээдэлсэн
   Алтан нутаг аавын түшигтэй

Үг Д.Пүрэвдорж Ая Д.Бадарч
Хөх даалимбан тэрлэг найраглалын бүүвэйн дуу

Адуучин аавын хүү билээ
Агтын тоосонд төрсөн билээ
Алимнаас ургасан алим билээ
Аминаас ургасан амь билээ 

Саальчин ээжийн хүү билээ
Саальтай энгэрээс унасан билээ
Саргүй шөнийн саран билээ
Сартай шөнийн наран билээ 

Далай баян орныхоо төлөө
Дайчин аав нь дайнд явсан юм
Дайсан дарсан дархан цолтой
Дарь үнэртсэн аав нь унасан юм 

Хүү нь өсөж том болоод
Хүрэн тасын жигүүр ургана
Хүлэг морио тэнгэрт сойж
Хүний хүслийг газарт бүтээнэ 

Аавын үгүйд аав болсон
Ард олноо хайрлаж яваарай
Асар их үнээр олдсон
Аз жаргалаа хамгаалж яваарай

Эр нөхөр нь ирсан ирээгүй
Эх бүхэн тэр цагт
Өнөө үеийнхэнд энэ бүүвэйг
Өвөр дээр нь дуулж өгсөн юм 

Ухаарч амьдрах хорвоо
Үг Л.Дагвадорж Ая Л.Дашням

Бууж мордохдоо буурал аав минь
Инээж явдгийн учрыг олъё доо
Дуулж суухдаа буянтай ээжий минь
Уйлж байдгийн ухааныг танъя даа
   Ухаарч амьдрах хорвоо гээд
   Үр чамдаа хэлээд байгаа юм шүү дээ
Хөл хүндтэй бүсгүйн өмнүүр
Хөндлөн гардаггүйн үйлийг асууя даа
Настай хүний тохойг өргөөөд
Хүндлэн золгодгийн учрыг олъё доо
   Ухаарч амьдрах хорвоо гээд
   Үр чамдаа хэлээд байгаа юм шүү дээ
Өрөөлийг жаргааж дуулж явбал
Өөрөө жаргадаг сэргэлийг тань даа
ҮЙл үйлийн учгийн төгсгөлийг
Үргэлжлүүлж сүвлэхээр орхидогийг бод доо
   Ухаарч амьдрах хорвоо гээд
   Үр чамдаа хэлээд байгаа юм шүү дээ
Өглөө босохдоо тэнгэрийг ажиглаад
Дэлхийн араншинг таньдагийг мэддээ
Өөд нь урихдаа сэтгэлийн таниад
Сүүгээ өргөдгийн учрыг хэлье дээ
   Ухаарч амьдрах хорвоо гээд
   Үр чамдаа хэлээд байгаа юм шүү дээ

Хайрхан уулын бараа
Үг. Д.Отгонсүрэн
Ая. Б. Шарав

Сэвшээ хонгор салхиараа илбэн
Сэвлэг даахийг минь сэрвээж торниулсан
Цэрвүү шиг холдоо санаашран суухад
Сэтгэлийн минь дотор тодорхой байдаг
  Хайрхан уулын минь бараа
  Харах л бүр минь жаргал юмдаа
  Хайртай буурал аав ээждээ
  Харих л бүр минь заяа юм даа
Нутаг усаа шүтэн явахад
Нууцхан хайрыг өвгөдөөс нь өвлөсөн
Нуурын шувууд шиг дуулаад мордлоо ч
Нулимстай нүдэнд минь илхэн явдаг
  дахилт
Дэвж нисдэг жигүүртэн хүртэл
Дэнж нууранд нь өнжөн хоргоддог
Дэргэдийн нөхөр нэрийг нь хэлэхэд
Дээж айргийнх нь үнэр сэнгэнэдэг
  дахилт

Үг ?
Ая ?
Алтан хундагын дэлбээндээ
Мөнгөн шүүдэр сөгнөөстэй
Аавын мөртэй шороонд
Есөн эрдэнэ үелээстэй

Сүргийн бэлчээр бэл рүүгээ
Сүүдэр ч үгүй хөхрөөстэй
Сүүгээ өргөх ээжий минь
Хүүгээ дандаа бодоостой

Салаа мөнгөн төглөөсөө
Салхи өөрөө дуудаастай
Салгуу холоос намайгаа
Сарнаар нарнаар дуудаастай

Үг
Ая Б.Энхтайван
Аавын дурсамж

Буурал алтайн янгир гөрөөс
Будант хангайн хангал буга
Идэр настай аавын минь
Хүдэр чийрэдт сөгдөж төрсөн
  Аав минь аав минь
  Анчин гөрөөчин явсан юмсан
Гантиг чулуун ган эрдэнэ
Галын дөлөнд уяран хайлсан
Ур дүйтэй аавын минь
Уран гарыг ширтэн хайрласан
  Аав минь аав минь
  Уран дархан явсан юмсан
Улирах цагийн урсгал аясаар
Ухаан сорих амьдрал өөдөө
Угаас гүндүүгүй аавынхаа
Уужуу бодолд уярч явсан
  Аав минь аав минь
  Ачтай буянтай буурал юмсан

 

[+]
  • Increase font size
  • Default font size
  • Decrease font size
  • fresh color
  • warm color